Үс сайхан бол зүс сайхан

2011-03-31,19:06

Yс салаалбал яасан нь дээр вэ?

• Хуурай үсийг 15-20 хоногт ядаж 1 удаа тосон компресс тавьж арчилвал зүгээр.Yүнд: ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж болно. Гарынхаа алган дээр бүлээн тос дусааж толгойдоо жигд түрхэж тараагаад гялгар уутаар бүрж алчуураар бооно. 30-60 минутын дараа боолтоо авч, толгойгоо бүлээн усаар угаана.

• Тослог үсийг арчилж янзлах нилээд төвөгтэй. Энэ үед толгой загатнах, үс унах, салаалах явдал бий. Угаахын тоолонд тос ялгарах нь улам ихэсдэг. Иймд тослог үсийг 7 хоногт 1-2 удаа угаах хэрэгтэй бөгөөд хэрвээ тослог нь хэтэрхий их бол хуйхыг борын хүчлийн ханасан уусмал, “Био-4” ба “Резль” хэмээх лосьоноор арчина.

Эдгээр нь үсний тослогийг бууруулж, загатнааг намдаадаг. Зориулалтын шингэн саванг хэрэглэхийг сануулах юун.


бичсэн: dulamsvren төрөл: Гоо сайхны зөвөлгөө |